-Хүүхдэд хүндэтгэлтэй хандах нь тэднийг аливаа асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэхэд нь тус болдог.
"Хүүхдийнхээ үгийг сонсвол бие даах чадварт нь бага ч болов нөлөөлнө" цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Та бүхний хүсэн хүлээсэн мөч тун удахгүй ирэх болохоор одоо дахин нэмж бэлэг хүлээж авахгүй. За тэгээд хэдхэн цагийн дараа уулзацгаая...
Өнөөдөр монита минь дуусах ёстой байсан ч надаас шалтгаасан тул дахин нэг өдрөөр сунгалаа. Маргааш буюу Монголын цагаар 2009 оны 02 дугаар сарын 17- ны өдрийн үдээс өмнө монита маань задрах болно.
Одоо ганцхан өдөр үлдсэн тул амжиж монитагаа баярлуулаарай...амраад ирэх хооронд 47 бэлэг ирсэн байна Болжко нь тарааж эхэлсэн шүү.
Бэлэг явуулчихаад надаас дамжуулчихлаа гэдэг хариу аваагүй нь банжиг чаатаар холбогдон шалгуулж болно.
Мөн хажуу талд Банжига Монита-2 гэдэгт таны монитадаа зориулж нээсэн блог харагдахгүй бол сэтгэгдэл дээр бичиж үлдээнэ үү.
Маргааш задрахаас өмнө өөрийнхөө блог хаяг болон, чамайг сугалсан монитадаа харьцах имэйл хаягаа өгөхийг хүссэн нь надруу имэйл бичиж явуулаарай. Бас чи өөрийнхөө сугалсан монитад өгч болно гэж үзвэл бичээд явуулаарай.
За ингээд ганцхан өдөр үлдлээ...амжилт шүү та бүхэндээ...Болжко нь ч бэлэгээ тараах минь...
Бараг бүгд сонголтоо хийж дуусаад бэлэгүүд их сайн тараагдаж байгаад би нь хувьдаа баяртай байгаа шүү.
Болжко нь гарч баяраа тэмдэглэчихээд ирье. Та нар минь бэлэгээ явуулж л байгаарай...амжуул завсар зайгаар нь явуулаад...амжихгүй бол ирж байгаад бүх бэлгийг эздэд нь хүргэх болноо...
Хугацааг нэг хоногоор сунгалаа...тэсгэл алдаж өөрийгөө илчилчихвээ...хэхэ
Аан тийм би бэлэгээ явуулчихаад заавал дамжуулчихлаа гэж мэдэгдэж байгаа...За түр бака...
Нийт 50 оролцогч бүртгэгдлээ. Сугалаа Монголын цагаар 2009 оны 02-р сарын 11-ны 13 цагт хийгдэх болно.
Нийт оролцогчидын нууц нэр илэрхийлэх үгийг би жагсаан бичих болно. Тэндээс та өөрийн таалагдсан хүнийг сонгоод jenii26@banjig.net хаягаар саналаа ирүүлнэ. Би сонгогдсон оролцогчийн ард сонгогдсон гэж бичнэ.
Хүйс ялгахгүй. Харин Эрэгтэй нь эрэгтэйгээ сонговол дахин нэг боломж олгоно. За ингээд тоглоомоо эхэлцгээе. Сайхан баярлуулж, идэвхитэй оролцоорой.
Тоглоом Монголын цагаар 2009 оны 02 дугаар сарын 11-нд сугалаа дуусаад эхлэх бөгөөд, Дуусах хугацаа 2009 оны 02 дугаар сарын 16-ны 1 дэх өдөр дуусна.
Тодруулах зүйл байвал одоо асууж болноо...
Одоогоор нийт 41 оролцогч бүртгүүлсэн байгаагаас
Эрэгтэй- 7
Эмэгтэй - 34 байна
Манай эрчүүд яасан идэвхигүй байнаа. Маргааш бүртгэлээ дуусгаад хүйс ялгахгүйгээр сонголт хийлгэх бодолтой байна.
Та бүхэн юу гэж бодож байна. Түрүү жил уг нь яг тоо нь тэнцсэн юмсан. За залуусаа идэвхитэй байгаарай..амжилт шүү.
Бүртгэл авах хаяг: jenii26@banjig.net
Бүртгүүлэхдээ:
Нууц нэр
Илэрхийлэх үг
Банжиг ай ди
Имэйл хаяг
Хүйс...
Ганцхан өдөр үлдлээ шүү...эрхэм залуучууд аа