-

Ах дүүс

Эцэг нь өөд болсны дараа ах дүү хоёр бие биедээ илүү ойртон дотносжээ. Ах нь дүүгээ илүү их хайрлаж дүү нь ахаа илүү их хүндлэх гэж хичээнэ.
Эцэг нь өөд болохоосоо өмнө хоёр хүүдээ өв хөрөнгөө яг тэнцүү хувааж өгөөд үүнээс хойш ч гэсэн олсон орлогоо яг тэнцүү хувааж байхыг хичээнгүйлэн захисан юмсанжээ. Ах дүү хоёр бие биедээ үнэхээр маш их хайртай байлаа. 



Хамтарч ажиллаад олсон бүх орлогоо яг тэнцүү хуваадаг байв. Ийнхүү найрсаг сайхан амьдарч байгаад ах нь гэрлэж хүүхэдтэй ч болов. Хариуцлага нь ч нэмэгдэв. Тэгсэн ч гэсэн тэд урьдын адил олз ашгаа яг тэнцүү хуваасаар л байлаа.Тэдний хооронд өмч хөрөнгөнөөс болж маргалдах, муудалцах юм ер болж байсангүй.



Тэр нэгэн өдөр хүртэл…



Нэг өдөр гэр бүлгүй дүү нь ингэж хуваах нь шударга биш юм байна гэж боджээ. Учир нь ах нь гэр бүлтэй, мөн хүүхэдтэй тул түүний хэрэгцээ илүү их гэж боджээ. Гэвч үүнийгээ ахдаа мэдэгдэхийг хүссэнгүй. Харин шөнө болохоор ахыхаа амбаар луу шуудайгаар нь үр тариагаа зөөдөг болжээ.


Энэ үед ах нь ч гэсэн, үр тариагаа тэнцүү хуваах нь шударга биш байна гэж боджээ. Учир нь дүү минь удахгүй гэрлэнэ, тиймээс түүнд маш мөнгө хэрэгтэй гэж боджээ. Ингээд ах нь ч гэсэн шөнө болоход шуудай шуудайгаар нь үр тариагаа дүүгийхээ амбаар луу зөөж эхэлжээ. Ингэж нууцаар хэдэн жилийн турш бие биеийнхээ амбаар луу үр тариа зөөжээ.

 

Гэвч бие биеэ мэдэхгүй л байлаа. Гэхдээ сайн ойлгохгүй л байлаа. Учир нь өөрийнх нь үр тариа огт хорогдсонгүй. Нэг шөнө ах дүү хоёр бие биеийнхээ амбаар луу шуудайтай тариа зөөх замдаа таарч гэнэ. Хоёулаа шуудайтай юм үүрсэн байлаа. Эхлээд гайхаж, дараа нь баярласан харцаар бие биерүүгээ хараад ах дүү хоёр бүхнийг ойлгон тэврэлдэн уйлжээ.

Сэтгэгдэлүүд:

1. mongolboy20 | 2009-02-22 09:43:36
Энгийн үгтээ амжилт күсий. Нэеу админ болсымуудаа
2. nini (зочин) | 2009-02-22 10:18:31
Амжилт шүү энгийн үгээ
3. Энгийн үг | 2009-02-22 18:56:33
bayarlalaa tehh hed honogiin umnu bolson...
4. embi | 2009-02-23 10:34:34
сайхаан сайхан
5. jagii12 | 2009-03-03 19:53:51
aan
za za ahoj
6. jagii12 | 2009-03-03 19:55:39
aan za za hoorhon bainaa ahoj
7. багш (зочин) | 2009-03-10 20:36:31
энэ чинь 2-р ангийн хүүхдийн унших бичгийн номон дээр байдаг. ядаж зохиогчийг дурд л даа. өөрөө зохиочихсон юм шиг, ичээчээ
8. Энгийн үг | 2009-03-16 04:46:41
bi uuruu zohiogoogui ee ugaasaa hun bolgon medne shdee yundaa ichih bilee eniig surgamjit uguulleg gedgiig medne shuu dee...
9. maria (зочин) | 2009-05-02 20:19:53
Hi! naiz mini hyrdan edgeed hyrdan ireerei blogt ertuntsduu! chinii tuluu udur bolgon zalbirsaar hvleej suugaa shvv!!!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.