-

Монгол тоглоом

Сайн байцгаана уу, багачуудаа? Энэ удаад та нартаа монгол үндэсний сонирхолтой тоглоомоос заах гэж байна. 

Эдгээр тоглоомууд нь компьютер тоглоом шиг нүдний хараа муутгахгүйн дээр оюун ухаантай хүн болоходл тань туслах болно. Тоглоод үзээрэй. 

Сонирхолтой байх болно шүү. 

Эхлээд шагайгаар наадах хэдэн тоглоом зааж өгье. 

Шагайн наадгай олон төрөл хэлбэртэй. Шагай харваж тоглох нь нум сумаар харваж сурах гэрийн сургууль болдог. 

Тэгвэл гэртээ шагай няслаж тоглож байх хэрэгтэй. 

Шагайн харваа: 

Шагайнуудаа нэг эгнээ болгон өрж, түүнийгээ хол зайнаас өөр нэгэн шагайгаар няслаж, эгнээг тасалж чадсан хэсгээ цааш далд хийн хэн түрүүлж няслах байгүй болсон нь хождог нэг төрлийн тоглоом байдаг. 

Урьд цагт уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглодоггүй хүүхэд гэж байгаагүй. Мөн цагаан сараар хүүхэд багачууд шагайгаар нааддаг уламжлалтай. 

Морь, хонь, тэмээ, ямаа буухыг *Дөрвөн бэрх* гэдэг. Учир нь тэр бүр буугаад байдаггүй тул ийнхүү нэрлэсэн байна. Шагай хаяхад дөрвөн бэрх буувал их азтай байна аа гэсэн үг юм. 

Шагай орхих:

Шагайн наадгайн төрлүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь шагай орхих тоглоом юм. 

2 ба түүнээс дээш тоглогч адил тооны шагайг атган газар орхиж, ижил ижлийг няслан харваж, оносныг нь авч нааддаг бөгөөд заримдаа *Бөг цөг няслах* гэж нэрлэх нь ч бий. 

Ингэхдээ эхлээд байгаа шагайгаа хэн нэг нь түрүүлэн хаяж, ижил буусан шагайг хооронд нь няслан аль нэгийг нь авна.   

Нясалсанаас бусад шагайнд хүрэх, авах гэж байсан шагайгаа авахгүй зангах зэрэг нь энэ тоглоомд хориотой байдаг. Хэрвээ чи алдвал дараагийн хүн шагайг хаяж энэ мэтээр няслана. Эцэст нь нэг нь бүх шагайны эзэн болж нөгөө нь ялагдана. Шагай орхиж тоглоход хэдэн ч тоглогч байж болдог. 

Үүнээс гадна олон сонирхолтой тоглоом байдаг. Үүний нэг нь *Тэмээ цохих*. Шагай орхихын нэгэн адил бүх шагайг хэн нэг нь түрүүлж найрахад буусан морины тоогоор хонь авч цуглуулна. Өөрөөр хэлбэл хонийг морьтой хослуулж авна гэсэн үг. Хэрэв морь байгаад аль эсвэл хонь байгаад нөгөөх нь байхгүй бол авахгүй гэсэн үг. 

Зөвхөн хос хосоор нь л авна. Дараа нь нөгөө цуглуулсан шагайнуудаараа нэг нэгээр нь буусан тэмээ болгоныг цохиж хэвтүүлнэ. 

Ингэж ээлжилсээр мөн адил бүх шагай очсон тэр хүн энэ тоглоомын ялагч болдог байна.

 

Эдгээрээс гадна морь уралдуулах, алаг мэлхий өрөх гэх монгол ардын шагайн наадгайн хэд хэдэн төрлүүд байдаг. 

Алаг мэлхий өрөх:

Яст мэлхийн эрхтэн

Давсаг нэг шагай, зүрх 1 шагай, нүд 2 шагай, чих 2 шагай, чих 2 шагай, бөөр 2 шагай, толгой 3 шагай, сүүл 3 шагай, шилбэ 4 шагай / 4 шилбэ/, сарвуу 5 шагай / 4 тавхайд/, нуруу 6 шагай / 6 эгнээ/, хүзүү 6 шагай, нийт 92 шагай ордог.   

Алаг мэлхий тоглоомыг тоглох журам: 

Алаг мэлхийг шагай өрж дүрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид ээлж ээлжээр нэг шоо орхино. 

Хэрэв шоо 2 нүхээрээ буувал тэр хүн 2 нүд, эсвэл 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна. 

Нөгөө хүн нь жишээ нь шоог 6 гэж буулгавал хүзүү, нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна. 

энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дүрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхүү дууссан эрхтний шоо буувал шооны нүхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хүн авсан шагайнаасаа нөхөж тавина. 

Хамгийн олон шагайг авсан хүн нь нэгдүгээр суурийг эзлэн хожно. 

 

Чоно тарвага: 

Хэсэг хүүхэд бөөгнөрч байгаад нэг нь чоно болж нөгөөдүүл нь тарвага болж тоглоно. Малын дайсан чоныг эсэргүүцэж, устгахыг уриалсан тоглоом юм. 

Чоно болсон хүүхэд чонын гүйх хөдөлгөөнийг дууриан тарваганууд руу мяраан ирэхэд тарвага болсон хүүхдүүд бөөгнөрөн: 

Чоно гуай, чоно гуай, та галаа өгөөч гэхэд

Чоно: Та нар галаар яах нь вэ? гэж асууна.

Тарваганууд: Гал түлье ээ.

Чоно: Та нар гал түлж яах нь вэ?

Тарваганууд: Цавуу буцалгая.

Чоно: Цавуу буцалгаж яах нь вэ?

Тарваганууд: Нум сум наая.

Чоно: Нум сум нааж яах нь вэ?

Тарваганууд: Чонын толгойг хага харвая гэж хэлээд нүх болгож тэмдэглэсэн газар луугаа зугтаана.

Чоно тэднийг хөөж нүхнийхээ хэмжээт газар орж чадаагүй хүүхдийг барьж авна. Баригдсан хүүхэд нь чоно болж тоглоом үргэлжилнэ.

Дунд хуруу олох:

Баруун гараар зүүн гарын таван хурууны үзүүрийг үл мэдэг цухуйлган атгаж, дундаас нь дунд хурууг танин олох тоглоом юм. Энэ тоглоом нь ухаан, ажигч гярхай байдлыг сорих арга гэлтэй. 

Хомборой:

Гурав юм уу дөрвөн шагайгаар ээлжлэн хаяж тоглохыг *Хомборой* гэж нэрлэдэг. Цөм ижил буюу өөр буувал хожсонд тооцно.  

Мэдээллийн эх сурвалж: TV Zone сэтгүүл

www.togloom.awardspace.com - оос Ардын тоглоом

Сэтгэгдэлүүд:

1. Moonrider | 2009-03-02 23:55:46
Одооны залуу гэр бүлүүдэд уут дүүрэн байтугай атга шагай байхгүй шахуу байгаа.
Тийм болохоор ардынхаа уламжлалт тоглоомыг балчир хүүхдүүддээ таниулах үүднээр хүргэж байгаа юм шүү.
Мэддэг чаддагууд нь буруу зөвийг нь шүүгээд зөвлөгөө өгнө биз.
2. Энгийн үг | 2009-03-04 01:48:01
harin tehh ulamjlalt togloomoo bas hadgalj uldeh heregtei shuu...
3. Tsetsegee (зочин) | 2009-03-05 01:53:38
Ih taalagdlaa. Ach ohindoo uzuul gej geriinhendee tushaal buulgalaa egch ni. Neg sumaar 2 tuulai buudaj bna duu and togloom
4. ЗОРИГТ8 | 2009-03-13 20:58:22
Хомборойг л мэдэхгүй юм байна
5. closefriend | 2009-03-26 09:59:53
Алаг мэлхийг арай өөрөөр бас өрдөг юм. Манай гэрийнхэн болохоор Яст мэлхийн толгойг том үхрийн 1 ш шагайгаар орлуулдаг. Мөн алаг мэлхий алагтай байх ёстой. Тиймээс нуруун дээр нь 4 шагай тавьж алаг гэж нэрлэдэг. Шоо орхиж нааддаг учраас том жижиггүй, чаддаг чаддаггүй хожих боломжтой байдаг. Тэвчээргүй хүүхэд тоглож чаддаггүй юмаа. Дараа нь хувааж авсан шагайгаа тоолоод түрүүлсэн нь хожно. Тэгээд хувааж авсан шагайгаа бөгцөг няслаж үргэлжлүүлж тоглодог юм. Ингэхээр цөөхөн шагай авсан хүн нь түрүүлж хожигдох магадлалтай болдог.

Манай гэрийнхэний зорилго бол аавыгаа л хожих байдаг юм дөө.
6. Nyamka | 2009-03-26 22:14:29
Сайхан нийтлэлэ болжээ баярлалаа мэдэж авлаа хэхэ
7. Саран (зочин) | 2009-04-15 10:12:06
Маш хэрэгтэй тоглоомоор наадуулсанд баярлалаа Ажилд тань өөдрөг байх болно.
8. Маагий | 2009-05-03 14:08:31
гоё мэдээлэл байна. баярлалаа
Би энэ алаг мэлхийг өрөх гэхлээр мэддэггүй байсын одоо мэддэг болчихлоо. Бас энэ блогоор зочлох үнэхээр гоё байдаг гэдгийг дуулгахад таатай байна аа.
9. chinba (зочин) | 2009-08-20 07:25:51
choniin soyoo olonoor avna mini yahoo hayag:chang9254_cn@yahoo.com.cn

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.